Манайхаар бол 9-р ангийн төгсөж байгаа буюу 14 настай хүүхдүүд шаардлага өндөр хагас цэрэгжилттэй "Суворовын цэргийн сургууль"-д элсэн орж байгаагаар кино эхэлдэг. Янз бүрийн орчин нөхцөлд өсч хүмүүжсэн хүүхдүүд хэрхэн биендээ зохицож нөхөрлөж, амьдрал гэх их далайд бие даан хөл алхан орж байгааг харуулдаг хөгжилтэй хэрнээ ухаарал хайрласан кино. Энэ кино нь 3 бүлэгтэй бөгөөд эхний бүлэг 40, 2-р бүлэг 50, 3-р бүлэг 70 ангитай.
1-р бүлэг: Энд дөнгөж ирж байгаа хүүхдийг биенээ таньж нөхөрлөж мөн зарим нь сөргөлдөж байгааг харуулдаг.
2-р бүлэг: Мөнхийн сэдэв болох хайр энэ бүлэгт илүү их өрнөдөг.
3-р бүлэг: Энэ хамгийн сонирхолтой ээдрээтэй бүлэг. Ирээдүйгээ шийдэх том сонголт алхамаа хийж мөн өөрт тохиолдсон томоохон асуудлуудыг бие даан шийдвэрлэх зэрэг нэлээд сонирхолтой үйл явдлууд гардаг.
Дараа дараагийн бичлэгтээ жүжигчдийнх нь талаар оруулах болно.